Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээ 07.00-21.00 цаг хүртэл ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-09 20:33:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын шийдвэр, УОК-ын тогтоолын дагуу 15 хоногийн хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан захирамжаа танилцууллаа. 

Хязгаарлалт тогтоохгүй ажиллах худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-21.00 цаг хүртэл тогтоож байна. Хөл хорио тогтоож буй 4 дүгээр сарын 10-25-нд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий дэлгүүрүүд 18 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундаа худалдахгүй байхаар  шийдвэрлэв. Мөн өдрүүдэд иргэд оршин суугаа газрынхаа ойролцоох тоглоомын талбай цэцэрлэгт хүрээлэнд дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх боломжтой болохыг  мэдээллээ. Ингэхдээ хүн хоорондын зай барьж нэг дор 5-аас илүү хүн цуглахгүй байж /гэр бүлийн гишүүд/ халдвар хамгааллын дэглэмийг алдахгүй байхыг анхаарууллаа.


Холбоотой мэдээ