АНУ Афганистан дахь цэргүүдээ есдүгээр сарын 11 гэхэд татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-14 09:14:23

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаниас цэргүүдээ есдүгээр сарын 11 гэхэд гаргахаар төлөвлөж байна гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.


Өнгөрсөн онд Дональд Трампын засаг захиргаа, “Талибан” хөдөлгөөний хооронд байгуулсан хэлэлцээрт 2021 оны тавдугаар сар гэхэд цэргүүдээ гаргана хэмээн тусгаад байсан юм.


Харин шинээр товлосон есдүгээр сарын 11-ний өдөр нь 2001 онд Дэлхийн худалдааны төвд болсон террорист халдлагын 20 жилийн ойтой давхцаж байна.


Өмнө нь Ж.Байден Афганистанаас тавдугаар сарын 1 гэхэд цэргүүдээ татах нь хүндрэлтэй гэдгийг мэдэгдэж байсан юм.


АНУ, Умард Атлантын гэрээний байгууллагын /NATO/ төлөөлөгчдийн мэдээлснээр, “Талибан” хөдөлгөөн хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаа одоогоор биелүүлээгүй байгаа ажээ.


Ж.Байден Афганистан дахь цэргүүдийг гаргахтай холбоотой мэдэгдлийг лхагва гарагт өөрийн биеэр хийх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ