Холбоочин дайчдын хээрийн сургууль амжилттай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-04-14 09:36:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний холбооны ангиуд анх удаа Мото буудлагын ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг амжилттай зохион байгууллаа.


Зэвсэгт хүчний 2020-2021 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө, ангийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу холбоочдын тусгай тактикийн хээрийн сургуулийг хийжээ.


Энэ үеэр хээрийн холбооны зангилгааг дэлгэх, аналоги болон тоон радио релейний шугамыг үүсгэн, видео теле хурал явуулах хувилбаруудыг боловсруулах, дотоод сүлжээг ашиглан мэдээ, мэдээлэл дамжуулах, харилцан ажиллагааны радио торуудын бэлэн байдлыг шалган, экипаж, тоотуудын гар нийлэмжтэй ажиллагаа, офицеруудын оператив, тактикийн мэдлэгийг дээшлүүлсэн гэдгээрээ чухал ач холбогдолтой болжээ.


Мөн нисгэгчгүй нисэх хэрэгсэл буюу дрон ашиглан мэдээ мэдээлэл дамжуулах, эсрэг талын нисгэгчгүй нисэх хэрэгслийн давтамжийг тодорхойлж, радио даралт явуулснаар удирдлагыг алдагдуулж, газардуулах, мэдээ мэдээллийг олборлох зэрэг туршилт, судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. 



Холбоотой мэдээ