Зөвхөн эмнэлгээр үйлчлүүлэх, орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-15 14:37:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж PCR шинжилгээний цэгүүд нийтэд үйлчлэхгүй.


НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэдээлснээр зөвхөн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх болон хөдөө, орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдэд үйлчлэх аж. Тодруулбал, эрүүл мэнд, буяны ажил, хүнс, эм тариа, шатахуун, малын өвс, тэжээлийн тээврээр орон нутаг руу зорчих иргэд шинжилгээнд хамрагдана. Ингэхдээ иргэд үүнийгээ батлах бичиг баримттай байх шаардлагатай. Нийслэлд PCR шинжилгээний байнгын гурав, явуулын гурав, нийт зургаан цэг ажиллаж байна.




Хэрэв танд халдварын шинж тэмдэг илрэх, хэн нэгний ойрын хавьтал болсон бол харьяа өрхийн эмнэлэг, эмчдээ хандахын зөвлөжээ. 

Холбоотой мэдээ