Монголын esports-ын баг өнөөдөр аваргын төлөө өрсөлдөх эсэхээ шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-17 11:47:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/- ноос зохион байгуулж буй "FIBA Esports Open III" цахим спортын 2к21 төрлийн тэмцээнд оролцсон Монголын баг хасагдах шатанд шалгарлаа.


Тус тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өчигдөр (2021.04.16) явагдсан бөгөөд Монголын баг эхний тоглолтоо Индонезийн эсрэг хийж, 56:44-ээр хожигдсон бол хоёр дахь тоглолтоо Шри Ланка улсын багтай хийr 104:45-ээр хожиж, хэсгээсээ 2 дугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм.


Харин өнөөдөр (2021.04.17) Филиппин улсын багтай хариуцлагатай тоглох ёстой бөгөөд ялбал маргааш "FIBA Esports Open III" тэмцээний зүүн Азийн аваргын төлөө тоглоно.


Монголын багийн бүрэлдэхүүнд: Starboy (C), Big Gee, Mango, Sake, Amaraa, Telmen, Tsoogii нар багтжээ.

Холбоотой мэдээ