Их Британид илэрсэн хувилбар 45 хувиар илүү хурдан халдварлаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Их Британид анх илэрсэн коронавирусний “B.1.1.7” хувилбар анхны вирусээсээ 45 хувиар илүү хурдан халдварлаж буйг тогтоосон гэж Израилын Тель-Авивын их сургуулийн судлаачид мэдээлжээ.
“Cell
Reports Medicine” сэтгүүлд нийтэлсэн
судалгаагаар “B.1.1.7”
хувилбар болон анхны вирусний үржих чадварыг харьцуулжээ. Ингэхэд Их Британид
илэрсэн хувилбар ойролцоогоор 1.5 дахин хурдан халдварладаг болохыг тогтоосон
байна.
Судлаачид “COVID-19”-ийн “PCR” шинжилгээний 300 мянга орчим хариунд тулгуурлан
судалгаагаа хийжээ. Израилд 2020 оны 12 дугаар сарын 24-ний байдлаар шинжилгээний
хариу нь эерэг гарсан хүмүүсийн ердөө 5 хувь нь “B.1.1.7” хувилбараар халдварласан байсан бол зургаан
долоо хоногийн дараа 90 хувь нь, одоо 99.5 хувь нь халдварлажээ.