Ажлын байрыг дэмжих зорилгоор 563.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-04-21 17:51:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцсэн байна.


Тус хөтөлбөрийн Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд энэ сарын 19-ний байдлаар 1 228 аж ахуйн нэгж, 6 870 иргэнд нийт 563.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Иргэд дунджаар 37 сая, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан байна.


Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлд 1 146 аж ахуйн нэгж, 473 иргэн хамрагдаж, нийт 259.9 тэрбум төгрөгийн зээл авсан.


Харин ипотекийн 226.8 тэрбум төгрөгийн зээлийг 3,064 хүнд олгожээ. Иргэд дунджаар 74 сая төгрөгийн зээл авчээ.

Холбоотой мэдээ