Цасан шуурганд төөрсөн иргэнийг аврав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-24 20:13:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ сарын 22-ноос цас орж эхэлсэн. Их хэмжээний цас орж зарим үед хүчтэй салхилсан уг өдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт  хүн алга боллоо гэх дуудлага ирсэн байна. Тодруулбал, 4 дүгээр сарын 23-ны 02 цаг 35 минутад Хонгор сум 2 дугаар багийн нутаг Цавын гуу гэх газрын орчимд хүн алга боллоо гэх дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу аймгийн ОБГ-ын Эрэн хайх аврах бүлгийн 5 алба хаагч, мөрч нохойтой эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, 55 настай иргэн “Б”-г олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ