Барилгачин дайчид дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-04 08:58:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Зэвсэгт хүчний 110 дугаар анги бие бүрэлдэхүүнийхээ бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих хүрээнд “Унадаг дугуйг сонгоё” уриаг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Ийнхүү биеийн жингийн зохистой харьцааг эрхэмлэж, автомашинаас татгалзаж, унадаг дугуйг сонгох болсон алба хаагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 30 орчим цэргийн алба хаагч энэ аянд нэгдээд байна.


Тус барилгын цэргийн ангийн удирдлагаас энэхүү аяныг дэмжиж, ангийн байрлалд дугуйн зогсоол шинээр байгуулж, засвар үйлчилгээг хэрхэн хийх талаар сургалт явуулж хэвшжээ.


Унадаг дугуй унах нь эрүүл мэндийн хувьд олон талын ач холбогдолтой төдийгүй эдийн засаг болон цаг хэмнэдэг.

Холбоотой мэдээ