Амралтын өдрүүдэд нөөцийн махны худалдааг өргөтгөнө

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-07 12:48:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн амын хүнсний хангамжид махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн махны худалдааг энэ сарын 8-9-нд 10.00 цагаас эхлэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 4 байршилд зохион байгуулах аж. Үүнд, "Булган мах маркет", "Баатрууд тэнгэр", "Дархан меат фүүдс" компаниуд үйлдвэрт бэлтгэсэн хонины махыг гулуузаар худалдан борлуулах юм.


5 дугаар сарын 8-нд:

  • 11 дүгээр хороо, Хангай хотхоны гадна талбайд,
  • 19 дүгээр хороо, Хандгайтын зуслан, "Хүслэн" дэлгүүрийн гадна талбайд,

5 дугаар сарын 9-нд:

  • 3 дугаар хороо, "Саруул" захын гадна талбайд,
  • 18 дугаар хороо, "Бэлх" захын гадна талбайд тус тус нөөцийн мах худалдах бөгөөд 1 кг махны үнэ 6700 төгрөг байна. 



Холбоотой мэдээ