Зургаан зуу гаруй мянган хүн вакцины хоёрдугаар тунг хийлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-11 12:18:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт хоёр сая 67 мянган хүн вакцинд хамрагдахаас нэг сая 643 030 хүн эхний тундаа, 628 079 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна.


Өнгөрсөн 24 цагт 50 978 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Улаанбаатар хотод вакцины нэгдүгээр тунг 900 130 хүн, хоёрдугаар тунг 479 228 хүн хийлгэжээ. Харин хөдөө орон нутагт 1,1 сая хүн дархлаажуулалтад хамрагдахаас 742 900 нь эхний тундаа, 148 850 нь хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа аж.

 

Холбоотой мэдээ