Тарвасын үрийг шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-12 15:34:50

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид энэ жил үр тариа 262, тэжээлийн ургамал 589, төмс 744, хүнсний ногоо 1069 га, нийт 2664 га талбайд тариалалт хийж байна.

Тэд үр тариа 341, тэжээлийн ургамал 1471, төмс 10331, хүнсний ногоо 14127 тонн, нийт 26.2 мянган тонн ургац хураан авах зорилт дэвшүүлж ажилдаа эрчимтэй орсон гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо.

Одоогийн байдлаар нийт талбайн 30 орчим хувьд тариалалт хийсэн. Өөрөөр хэлбэл, хаврын тариалалтад 3200 гаруй тариаланч, 300 гаруй трактор, техник тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 10-ны өдрийн байдлаар үр тариа 45, төмс  300, хүнсний ногоо  250  га  талбайд тус тус тарьсан байна.

Мөн хаврын тариалалтад шаардлагатай байгаа зуны нийлэг хальсан хүлэмж 20 ширхэг, үр тариа (улаан буудай) 10, хүнсний нарийн ногооны үр 2, тэжээлийн ургамлын үр 10 тонн,  нийт 22 тонн үрийн захиалгыг салбарын яаманд хүргүүлэн ажиллаж буй. 

Цаашид хүнсний ногооны үр шинэчлэлийн хүрээнд Ховдын брэнд болсон тарвасын үрийг шинэчлэх зорилгоор үр худалдан авах санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа аж.  

 

Холбоотой мэдээ