"Зүрхний чавхдас" Нью-Йоркийн кино фестивалийн шилдэгт өрсөлдөхөөр шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2021-05-16 18:38:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын бүтээж, оролцсон "Зүрхний чавхдас" богино хэмжээний баримтат кино "New York flash film" фестивалийн шилдэг киноны төлөө өрсөлдөхөөр шалгарчээ. 

"Зүрхний чавхдас" богино хэмжээний баримтат киног Европ тивд хоёр жилйн өмнө зохион байгуулсан Морин хуурын анхдугаар наадмын үеэр бүтээсэн байна.



Үүний өмнө мөн АНУ-д Морин хуурын анхдугаар наадмыг АНУ дахь монгол иргэд,  Монгол Улсын морин хуурын чуулга, "Хуурчийнхан" сургалтын төвийн АНУ дахь салбар, Мичиганы Их Сургуулийн дэргэдэх Монголын Соёлын байгууллага (MCO)-ын оюутан залуус, эрдэмтэн судлаачид хамтран зохион байгуулсан юм.




Холбоотой мэдээ