Өлзийт суманд бүртгэгдсэн коронавирусний голомтод эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-23 21:56:38

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗӨСТ-ийн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн 3-р баг Өлзийт суманд батлагдсан коронавируст халдварын тархвар судлаач эмчийн тогтоосон маршрутын дагуу энэ сарын 21-23-ны өдрүүдэд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Энд Өлзийт сумын төрийн байгууллага, үйлчилгээний байгууллага, тусгаарлах байр, орон сууц, хувийн байшин, гэр, машин, мотоцикл зэрэг 67 объектын 2752 метр квадрат талбайг хамруулжээ. Энэ хугацаанд албан байгууллага, айл өрхөд коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг тараан сурталчилсан байна.

Холбоотой мэдээ