Дуу цахилгаантай бороо орж, хүчтэй салхилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-15 17:51:54

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй, бүх нутгаар бороо салхитай, сэрүүхэн байхыг анхааруулж байна. Тодруулбал, өнөө оройноос 17-ныг хүртэл дуу цахилгаантай бороо орж, хүчтэй салхилна гэв. Бусад хугацаанд салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с, шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 

Аймгийн төв Чойбалсан хот орчмоор 14, 18-нд бага зэргийн, 15-ны шөнө, 16, 17-нд дуу цахилгаантай бороо орж, салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с, 17, 18-нд 10-15 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх аж. Бороо хур элбэг байгаа энэ үед бага насны хүүхдүүдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гол усанд эрсдэхээс сэргийлэхийг Онцгой  байдлын газраас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ