Австрали Олимпын наадмыг тэмдэглэх кампанит ажил эхлүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.gov.mn
2021-06-23 16:04:41
twitter.com/Nyamkanmk

СИДНЕЙ. /Xinhua/. Австралийн Олимпын хороо “Have a Go” кампанит ажил эхлүүллээ.


Австралийн Олимпын хороо энэхүү ажлаар дамжуулан “үргэлж урагш тэмүүлж, зогсолтгүй оролдох юм бол танд гайхалтай зүйлс тохиох болно” гэсэн илгээлтийг ард иргэддээ өгөхийг зорьжээ.


6 дугаар сарын 23-наас эхлэн Токиогийн Олимпын наадмыг дуустал үргэлжлэх уг кампанит ажил эрүүл чийрэг, идэвхтэй амьдрахын ач холбогдлыг иргэдэд таниулах зорилготойгоос гадна Олимпын спортын төрлүүдийн тухай мэдээллээр хангах ажээ.


Мөн хүүхдүүдийг сургууль дээрээ Олимпын наадмыг тэмдэглэх, багаас нь спортоор хичээллэхэд урам зориг өгөх спортын мэдээлэл бүхий танилцуулга, календар, сертификатыг уг ажлын хүрээнд санал болгосон байна.


Австралийн Олимпын хорооны тэргүүн Мэтт Карролл "энэ ажил үндэсний хөгжилд асар их ач холбогдолтой" гэдгийг цохон дурдаад, үүний ачаар ард иргэд эв санааны хувьд нэгдэж, тэдний дунд маш чухал харилцаа үүснэ гэж хэлжээ.


 

Холбоотой мэдээ