Аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 1597 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-03 20:19:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хэн нэг хүний хэнэггүй үйлдлээс үүдэн олон хүн өвдөж, эмч эмнэлгийн боловсон хүчний хүний нөөц дутмаг байдалд орж магадгүй байна. Иймээс энх сайхан цаг та бидний хамтын хичээл зүтгэлээс бүрэн дүүрэн хамаарах учир бүгд хариуцлагатай байцгаая хэмээн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос уриаллаа.

Өнөөдөр Сэлэнгэ аймагт 50 тохиолдол нэмж бүртгэгдэн8 нийт батлагдсан тохиолдол 1597 боллоо. Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 584 батлагдсан тохиолдол, 61 ойрын хавьтлыг эмчилж байна. Эдгээр тохиолдлууд дунд жирэмсэн эх 17, 17 хүртэлх насны 151 хүүхэд байгаа аж.

Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 30 хүн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Мөн өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 44 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. 

Холбоотой мэдээ