Эмчлүүлэгчдээс маш хүнд 1, хүнд 7 хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-11 14:06:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний 85 тохиолдол бүртгэгдлээ. Батлагдсан тохиолдлыг сумдаар авч үзвэл Арвайхээрт 25, Хархоринд 41, Тарагтад 14, Хайрхандулаанд 3, Нарийнтээл, Өлзийт суманд тус бүр нэг батлагджээ.

Түргэвчилсэн оношлуураар 38 сул эерэг тохиолдол гарав. Аймгийн хэмжээнд 534 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 134 хүүхэд, 5 жирэмсэн эмэгтэй байна. Эмчлүүлэгчдээс маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 16 хүн байгаа аж.

Сүүлийн 24 цагт 37 хүн эмнэлгээс гарч, нийт батлагдсан 2061 тохиолдлын 74.3 хувь буюу 1545 нь эдгэрээд байна.

Холбоотой мэдээ