Сутай омгийн хонийг үүлдэр болгохыг зорьж байна

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2016-06-28 11:21:45

Ховд аймгийн Дарви суманд үржүүлж буй Сутай омгийн хонийг үүлдэр болгох зорилгоор явуулсан үржил селекцийн ажилд хянан магадлагаа хийх ХХАА-н сайдаар ахлуулсан болон Ховд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд хамтран энэ оны 6 сарын 22-26-ны өдрүүдэд тус суманд ажиллажээ.

Дарви сум 20,0 мянга орчим цөм сүргийн бүтэцтэй, Сутай омгийн хонийг мах, махан ашиг шим, төлөрхөг чанар, ноосорхог байдлаар нь гурван суурь болгон цөм сүрэг болгон үржүүлж байна.

Сүүлийн 30-аад жил үржүүлж буй Сутай омгийн хонин сүргийн нийт өсөлт, нөхөн үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг, үржлийн ажлын зохион байгуулалт, үржлийн цөм сүргийн бүтэц, үржлийн цөм сүргийн бүтцийг шинжлэн судлан дээж авч, судалгааны материал нэг бүрийг газар дээр нь нягтлан үзэж магадлагаа хийжээ.

Сутай омгийн хонь үүлдрээр батлагдсанаар Ховд аймгийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд өндөр ач хобогдолтой бөгөөд хонин сүргийн бүтцийг баруунаас зүүн чиглэл рүү   сайжруулагчаар ашиглах эдийн засгийн үр нөлөөтэй төдийгүй гадаад зах зээлд хүлээн зөвшөөрөөгдөх нөхцөл бүрдэж байгаа ажээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ