НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-29 13:05:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХ-ын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикавагийн Монгол Улсад ажиллах хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав.


Сайд А.Ариунзаяа залуус, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаад Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикавад талархал илэрхийллээ. Тэрбээр, 8 дугаар сарын 12-нд цахимаар зохион байгуулах “Олон улсын залуучуудын өдөр”-ийн нээлтэд Хүн амын сангийн тэргүүнийг оролцохыг урьсан бөгөөд урилгыг хүлээн авлаа.


Хатагтай Каори Ишикава хамтын ажиллагаанд талархаж байгаагаа илэрхийлж, цаашид ч илүү өргөн хүрээнд хамтын ажиллагаа эрчимжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа хатагтай Каори Ишикавагийн хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлээд, ажилд нь амжилт хүслээ.

Холбоотой мэдээ