Коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүсийн 2893 нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-18 12:23:55

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 75 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 3344 боллоо.

   Коронавирусний халдварын улмаас аймгийн хэмжэээнд 6 хүн амь насаа алджээ. Одоогоор 383 хүн эмчилгээ хийлгэж байгаагаас 1 хүний бие хүнд, 46 хүний бие хүндэвтэр, үлдсэн нь хөнгөн хэлбэртэй өвдсөн байна. Өвчилсөн хүмүүсийн 2893 нь эдгэрчээ.

Тусгаарлах байранд 48 хүн байгаа бол 669 хүн гэртээ тусгаарлагдаж байна.

 

 

 

Холбоотой мэдээ