Нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-31 13:28:33

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын Онцгой комиссын шийдвэрээр “Ковид-19”-ын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны наймдугаар сарын 31-нд ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн гаднах талбай болоод нийтийн эзэмшил, хүүхдийн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэлийг зохион байгууллаа.

Сүүлийн үед Дорноговь аймгийн хэмжээнд корона вирусний халдварын  тохиолдол нэмэгдэж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан 40 тохиолдол гарсан юм.

Улаанбаатар хот, хөдөө орон нутаг, бусад газраар зорчиж ирсэн иргэдээс халдвар нэмэгдэж байгаа тул халдвар хамгааллаа сайтар сахиж, гэртээ ирэхдээ гэрии‌н хяналтад долоо хонож, иргэний үүргээ биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулав.

Холбоотой мэдээ