Дотор халаалтын шугамыг галлагаанд бэлэн болгохыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-03 12:52:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төвийн айл өрх, албан байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангадаг "Эрчим Баян-Өлгий" компани халаалтыг энэ сарын 15-наас өгөхөө мэдэгдлээ.

Эрчим хүчний сайдын 2021 оны 129 дугаар тушаалаар баруун бүсийн аймгуудын  халаалтын эхлэх, дуусах хугацааг 9 дүгээр сарын 15-наас дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 8 сар байхаар тогтоосон. Тиймээс тус компани тушаалын хэрэгжилтийг хангаж халаалтын галлагааг энэ сарын 15-нд өгөх болсон байна.

Харин энэ сарын 8-наас бүх гол шугам, салбар шугамуудад ус тавьж эхлэх тул  дотор халаалтын шугамын засвар үйлчилгээ хийж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд ажлаа яаралтай дуусгаж, галлагаанд бэлэн байлгахыг компанийн зүгээс анхаарууллаа. 

Холбоотой мэдээ