Аймгийн төвийн замыг 817,5 сая төгрөгөөр засна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-04 16:58:08

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар төсвийг тодотгон батлахдаа Орон нутгийн замын сангийн үлдэгдэл 377,5 сая, ОНХС-гийн 440,0 сая төгрөгөөр Эрдэнэбулган сумын төвийн засмал зам, үерийн улмаас эвдэрсэн гэр хорооллын сайжруулсан болон шороон зам, алслагдсан 6-р багийн Тахилтын давааны зам зэрэг 13 төсөл, арга хэмжээнд зарцуулах 817,5 сая төгрөгийг баталсан.

Зам засвартай холбоотой олон нийтийн гомдол шүүмжлэл, ИТХ-ын төлөөлөгч нарын санал, УИХ-ын гишүүдийн албан хүсэлтийг үндэслээд Хөгжлийн бодлогын хэлтсээс холбогдох тооцоо судалгааг хийснээр олон нийтэд тулгамдаад байгаа асуудлыг шийдэж, иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцөлийг хангаж, дээрх замуудыг засахаар болсон байна.

Зам засварын ажлыг орон нутгийн компаниудаар гүйцэтгүүлэх аж. 

Холбоотой мэдээ