Увсынхан энэ сарын 18,19-нд наадна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-01 17:25:08

 Ардын хувьсгалын 95, Увс аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадам энэ сарын 18-19-нд Улаангом хотноо болно.

 Сумдын баяр наадмын товыг орон нутгийн онцлогт тохируулан энэ сарын 15-25-ны хооронд хийхээр аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэжээ. Энэ жил Увс аймгийн аль нэгэн суманд түүхт ойн баяр тохиохгүй. Үндсэндээ ихэнх сумд тэгш ойн баяраа хийгээд дууссан. Харин ирэх сард Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1 дүгээр сургуулийн 90 жилийн ойн баяр болно. Мөн ирэх 9 дүгээр сарын 17-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Маршал, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ой тохионо.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ