Шинэ технологийн мэдлэг олгох сургалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-06 20:15:38

Архангай /МОНЦАМЭ/. Намрын ургац хураалт эхэлж байгаатай холбогдуулан Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвтэй хамтран тариалангийн талбайн сургалтыг аймгийн ХХААГ-аас зохион байгуулжээ. Энэ сургалтад сумын Хөдөө аж ахуйн тасгийн бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулсан байна.


Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд өнөөдөр ч, цаашид ч нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол технологийн шинэ мэдлэгийг олгож, мэдээлэл түгээх үйл ажиллагаа юм. 


Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төвтэй хамтран аймгийнхаа тариаланчид, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, тариалангийн бүс нутгийн туршлагатай агрономчид зөвлөгөө өгч, тариалангийн талбай, хүлэмжийн тариалалттай танилцаж, санал солилцсон байна.

Холбоотой мэдээ