Иранаас Афганистан руу хүмүүнлэгийн тусламж илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-27 15:33:09

ТЕХРАН. /Xinhua/. Иранаас Афганистан руу хүмүүнлэгийн хоёр дахь тусламжийг илгээлээ гэж Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ням гарагт мэдээлжээ.


Press TV” телевизийн мэдээлснээр, Афганистанд үзүүлж буй хүмүүнлэгийн хоёр дахь тусламж болох 21 тонн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн нисэх онгоц Кабул хотын нисэх буудалд газардсан байна.


Иранаас хүнс, эмийн бүтээгдэхүүн тэргүүтэй хүмүүнлэгийн тусламж ачсан нисэх онгоц Кабулд өнгөрсөн долоо хоногт буусан нь тус улсаас Афганистанд үзүүлсэн эхний хүмүүнлэгийн тусламж болжээ.


Афганистан нь дамжин өнгөрөх чиглэлүүд болон импорт, тэр дундаа шатахууны хувьд Иранаас ихээхэн хамааралтай юм. Ираны Гаалийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, Ираны Афганистантай хиллэдэг бүх боомтын үйл ажиллагаа сэргэж, бараа бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэж байна. 

Холбоотой мэдээ