Б.Шижир-Эрдэнэ 3 шинэ дээд амжилтын эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-07 08:29:05

АНУ-ын Сан Диего хотод Дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагдсан “Extreme Memory Tournament” тэмцээнд манай тамирчдын гаргасан амжилтын буухиаг ОУИМ Б.Шижир-Эрдэнэ үргэлжлүүлж аварга боллоо.

Тус тэмцээнээс хэдхэн хоногийн дараа АНУ-ын Лос Анжелес хотноо энэ сарын 2-3-нд болсон Америкийн ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай өсвөрийн тамирчин, ОУИМ Б.Шижир-Эрдэнэ оролцож дунд насны ангилалд үнэмлэхүй амжилт гарган дэлхийн 3 дээд амжилтыг шинэчлэн тогтоож нийлбэр дүн /5786 оноо/-гээр аваргын цом хүртлээ.

Тэрбээр "Хоёртын тоолол" төрөлд 5 минутанд 900 цифр тогтоон алдаагүй санаснаар урьд өмнө нь Т.Энхжингийн /822 цифр/ эзэмшиж байсан рекордыг шинэчиллээ. Мөн 15 минутын "Тооны Марафон" төрөлд 840 цифр цээжлэн алдалгүй санасан бол ой тогтоолтын спортын хамгийн сонирхолтой төрөл болох "Хурдны хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг 23 секундэд цээжлэн алдаагүй санаснаар Хятадын тамирчин Ли Лин Пэй-гийн эзэмшиж байсан 25 секундын рекордыг шинэчлэн тогтоож чаджээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ