АНУ-ын ЭСЯ-ны Иргэн, цэргийн дэмжлэгийн баг аврагчдад сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-28 12:32:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. АНУ-ын ЭСЯ-ны Иргэн, цэргийн дэмжлэгийн баг Онцгой байдлын газрын аврагчдад уулаас эрэн хайх, аврах ажиллагааны талаар сургалт явуулж байна.

Толбо нуурын эрэг дэх Баян-Өлгий аймгийн ОБГ-ын Уулын болон усны сургалтын төвд болж байгаа уг сургалтад Баян-Өлгий аймгаас 8, Ховд аймгийн ОБГ-аас 5 алба хаагч оролцож байгаа.

Сургалтаар мэргэжлийн хүмүүс өндөр уулаас эрэн хайх, аврах ажиллагааны тактик, техникийг зааж байгаа аж. Сургалт 10 хоног үргэлжилнэ.

Тус сургалт нь онолын хичээл, дадлага хослуулан явуулж байгаагаараа онцлогтой гэдгийг албаны эх сурвалж хэлэв. 





Холбоотой мэдээ