Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшинг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-09 10:09:10

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гаргаж Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшинг томиллоо.

Тэрээр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй. Тус аймгийн ЗДТГ-ын эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, ЗДТГ-ын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга зэрэг албыг хашиж байжээ.

2015 оноос Дорноговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд нам нь үнэмлэхүй олонхи болсноор ийнхүү Засаг даргаар томилогдов. Тэрээр энэ сарын 08-нд ажлаа хүлээн авлаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ