Төв аймаг арвин ургац хураан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-04 19:53:54

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд ургац хураалт бүрэн дууслаа. Энэ жил тариаланчид нийт 161 мянган га талбайд тариалалт хийснээс 425 тн ургац хураан авсан байна.

Энэ нь 32 жилийн дараа буюу 1989 онд 200 мянган га талбайд тариалалт хийж 427 мянган тн ургац хураан авч байснаас хойш анх удаа тус оны хураан авсан ургацын хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний арвин ургац хураасан явдал боллоо хэмээн Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н. Гантулга онцоллоо.

Төв аймагт энэ онд үр тариа 77.5 мянган га, улаанбуудай 68.7 мянган га, төмс 12.3 мянган га, хүнсний ногоо 1.6 мянган га, тосны ургамал 25.6 мянган га, тэжээлийн ургамал 44.1 мянган га-д тус тус тариалалт хийсэн. Хураалтын дүн мэдээгээр үр тариа 76015 га талбайгаас 147 мянган тн, үүнээс буудай 67808 га талбайгаас 131 мянган тн, бусад үр тариа 8207 га-аас 15779 тн, төмс 11427.8 га-аас 104 мянган тн, хүнсний ногоо 1506.19 га-гаас 20951.6 тн, тэжээлийн ургамал 43386 га-аас 142 мянган тн, тосны ургамал 23736 га-гаас 10948.5 тн тус тус хураан авсан байна. 

Холбоотой мэдээ