АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-13 11:46:59

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт долдугаар сарын 12-14-нд Улаанбаатар хотноо болж байна.

Уг уулзалтад АСЕМ-ын түнш 51 улс, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ-аас гадна Ази-Европын сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 220 гаруй төлөөлөгч оролцож байна.

Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг үг хэлэхдээ, Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлууд амжилттай зохион байгуулагдаж дуусч байгааг мэдэгдэж АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Дээд түвшний уулзалтаас батлах Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл зэрэг баримт бичгийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн байр суурьт хүрэхээр төлөвлөж байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ