Улаанбаатарт 22-24 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-07-15 09:01:45

  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар үүл багасаж, бороо орохгүй.

 Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, говь талын зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, говь талын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 22-24 градус дулаан байна

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  

 

Холбоотой мэдээ