Харанхуй орчинд өнгөт зураг авах зориулалттай мэдрэгч бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-12-07 12:10:31

ТОКИО. /TASS/. Японы камер үйлдвэрлэгч "Canon" компани харанхуй орчинд өндөр чанартай өнгөт зураг авахад туслах мэдрэгч бүтээсэн талаар “Nikkei” сонин мэдээлжээ.


Уг хэвлэлд мэдээлж буйгаар, тус компани энэхүү мэдрэгчээ 2022 оноос их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Шинэ мэдрэгч нь одоо байгаа мэдрэгчээс арав дахин бага гэрэлтэй үед өнгөт зургийг чанартай буулгах боломжийг олгоно хэмээн онцолсон байна.


“Canon” компани мэдрэгчээ эхний ээлжинд ажиглалтын камерт ашиглах бөгөөд өөрийн үйлдвэрлэсэн ийм камерыг ирэх оны эцэс гэхэд зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ