Баян шарга уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-04 17:02:44

Сүхбаатар /МОЦНАМЭ/. Баруун-Урт сумын иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Баян шарга уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр аймгийн ИТХ-аас батлан гаргасан байдаг. Тэгвэл энэхүү тогтоолыг ашигт малтмалын тухай хуулийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлд бүртгэж албажуулсан байна.

Ингэснээр орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 331569,2 га-гаар нэмэгдлээ.

Баян шарга уул нь аймгийн төвөөс урагш 40 гаруй километрт байдаг бөгөөд уулын ойролцоо ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсоныг иргэд эсэргүүцээд байсан юм. 

Холбоотой мэдээ