11 724 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-06 12:13:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу "e-Mongolia" системээр хийлгэх боломжтой болоод байгаа билээ. 


Энэ жилийн цэргийн бүртгэл нь энэ сарын 5-22-ныг хүртэл явагдана. Өнөөдөр өглөөний байдлаар 11 724 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэжээ. 


Интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэх боломжтойгоос гадна Төв шуудангийн 1 давхарт байрлах "e-Mongolia" төвд биеэр ирж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм.


Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

Дээд офицер /Генерал/-65 насны

Ахлах офицер -60 насны

Дунд офицер, ахлагч -55 нас

Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.

Холбоотой мэдээ