Ядуурлын түвшин буурч 24 хувь болжээ

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-01-07 20:25:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг улсын хэмжээнд ядуурал багатай зургаан аймгийн нэгээр нэрлэгдэж байна. Тодруулбал, 2017 онд 49 хувьтай байсан ядуурлын түвшин жил ирэх тусам буурсаар 2021 онд 24 хувьд хүрчээ. Энэ нь улс, аймаг орон нутгаас олгож буй хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгийн оновчтой хуваарилалт, зөв зарцуулалттай холбоотой гэж аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ.

2021 онд тус аймгийн хэмжээнд ажлын байр хадгалах зээлд 524 иргэн хамрагдаж, 27 тэрбум төгрөгийг авчээ. Мөн малчдад дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй зээлд 800 гаруй малчин хамрагдаж, есөн тэрбум төгрөг авсан байна. Сум хөгжүүлэх сангийн зээлд 13 суманд нийт нэг тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

Ингэснээр олон ажлын байр хадгалан үлдэн шинэ ажлын байрууд ч бий болж, аймгийн ХХҮГ-аар дамжуулан 818 иргэн түр болон байнгын ажлын байранд зуучлагдан орсон байна. Эцсийн үр дүнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг байсан Сүхбаатар аймгийн 1200 гаруй өрхийн тоо 50 хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ