14245 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 97.6 хувийг шийдвэрлэжээ

ОРОН НУТАГТ | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2022-01-17 21:56:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2021 онд Баянхонгор аймгийн төрийн байгууллага, албан тушаалтанд иргэдээс нийт 14245 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 97.6 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг өгчээ.

Агуулгаар нь үзвэл, нийт ирүүлсэн 290 өргөдлөөс ажил хүссэн 38, гэр хүссэн 31, газрын асуудлаар 52, мөнгөн тусламж хүссэн 25, бусад асуудлаар 144 өргөдөл, хүсэлт байна. Мөн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон эмчилгээний зардал, мөнгөн тусламж хүссэн 10 иргэнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.6 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон байна.

Хэлтэс, агентлагууд  нийт  6082  өргөдөл санал хүлээн авч 98,1 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг зохих журмаар өгчээ.

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр (70440001) дамжуулж 312 санал, хүсэлт, өргөдөл гомдол ирүүлсний 213 өргөдлийг шийдвэрлэсэн байна.

2021 онд  иргэдээс гаргасан нийт 14245 өргөдлийн  97.3 хувь нь  хүсэлт, 2.1 хувь нь гомдол, 0.4 хувь  нь санал хэлбэртэй байснаас 13131 иргэн бичгээр, 272 иргэн цахим хэлбэрээр, 538 иргэн утсаар, 23 иргэн Монгол Улсын Засгийн газрын 11-11 төв болон 70440001 дугаараар, 279 иргэн биечлэн уулзаж өргөдөл хүсэлт гаргажээ.

Ташрамд сонирхуулахад, Хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл нийгмийн халамжийн чиглэлээр 2518 (17.6%), иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоо бүхий 1875 (13.1%), тусламж, дэмжлэг хүссэн 1797 (12.6%), газартай холбоотой асуудлаар 1594 (11.1%), нийгмийн даатгалтай холбоо бүхий 1501 (10.5%) зэрэг санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирүүлжээ.

Холбоотой мэдээ