Спорт цогцолборын барилга ашиглалтад орно

ОРОН НУТАГТ | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2022-01-17 18:01:29

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар усан бассейн бүхий спорт цогцолборын барилга барихаар болжээ.

Нийт 11 тэрбум, 857.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт цогцолборын барилга ашиглалтад орсноор Говьсүмбэр аймгийн иргэдийн дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, улс аймаг, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон шилдэг тамирчин төрөн гарах боломж нээгдэнэ гэж албаныхан тодотгов.

   

Холбоотой мэдээ