"Чадварлаг багш" хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-18 15:55:08
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Чадварлаг багш" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их сургуультай хамтран "Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадваржуулах, боловсролын үр өгөөжид нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа" төслийг хэрэгжүүлж байна. Төслийн эхний шатыг 2021 онд цахимаар зохион байгуулж, 330 гаруй багшийг хамруулсан юм. Энэ онд төслийн дараагийн үе шат буюу 15 сумын 330 гаруй багш хамруулахаар болсон байна.
Чадваржуулах сургалтыг зохион байгуулахаар Монгол Улсын Их сургуулийн доктор, профессор, магистрантуудаас бүрдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Холбоотой мэдээ