440 орчим чингэлэг барааг татан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-18 17:26:41

Дорноговь /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тархалтаас үүдэж өмнөд хөршид гацаад байсан барааг хилээр нэвтрүүлэх ажлыг Засгийн газрын түвшинд зохион байгуулж байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газраас өмнөд хөршид гацаад байгаа ачааг улсын хилээр нэвтрүүлэхийн тулд энэ сарын 10-наас 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд Замын-Үүдийн боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, чингэлэг шилжүүлэн ачих талбай болон боомтын цогцолбор, гаалийн хяналтын бүсийн орчимд хэсэгчилсэн байдлаар онцгой дэглэм тогтоогоод байгаа юм.

Энэ хугацаанд нийт 440 орчим чингэлэг барааг татан авчээ. Ачаа тээврийн ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах алба, Онцгой байдлын албаны тусгаарлалтад байгаа жолооч нар гүйцэтгэж байгаа аж.  

Холбоотой мэдээ