242 сая төгрөгөөр бүтээн байгуулалт өрнүүлнэ

ОРОН НУТАГТ | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2022-01-20 16:48:39

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ЗДТГ-аас энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн 242 сая төгрөгөөр бүтээн байгуулалт өрнүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, сумандаа баяр наадмын талбайг 100 сая төгрөгөөр, зарим орон сууцны хаалгыг 18 сая төгрөгөөр засварлах, 38.5 сая төгрөгийн санхүүжилтээр автомашины зогсоол, бараа үйлчилгээний хувьд 34.6 сая төгрөгөөр иргэдэд үйлчлэх төвийн тоног төхөөрөмж, тохижилт гэрэлтүүлэг засвар үйлчилгээний ажилд 19 сая төгрөг зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Холбоотой мэдээ