УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажлаа хүлээн авав

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2016-07-21 09:38:41

УИХ-ын Анхдугаар чуулганаар өчигдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилох тогтоол баталсан. 

Учир нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Болдбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Тиймээс УИХ-ын даргын санал болгосноор тус албан тушаалд Ц.Цолмонг томилсон. 

Уг асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэгдсэний дараа Ц.Цолмон ажлаа хүлээн авч, тамга тэмдэгээ гардсан байна. 

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ