Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЭМГ энэ онд иргэд, олон нийтийн дунд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, нөлөөлөх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар зорьж байна.
Тухайлбал, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжиж, иргэн бүрт эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор 2022 оныг “Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол”-ыг дээшлүүлэх жил болгон зарласан юм. Энэхүү зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зөв зохистой хооллолтыг дэмжсэн нийгмийн орчныг бүрдүүлэх, эрүүл, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрүүл орчин, аюулгүй ажлын байрыг дэмжих зэрэг чиглэлийн хүрээнд олон талт ажлыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна гэж мэдээллээ.
Төлөвлөгөөт ажлуудыг
хэрэгжүүлснээр иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж, эрүүл идэвхтэй
амьдралын хэв маяг төлөвшин, бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол нэмэгдэж,
цаашлаад сэргийлж болох өвчлөл, нас баралт буурна гэж үзэж байна.