Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оныхоос 8.9 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн хоолны салбарын орлого 2021 онд 661.8 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 53.9 тэрбум төгрөг буюу 8.9 хувиар өсжээ.
Үүнд рестораны орлого 38.8 тэрбум төгрөг буюу 11.3 хувь, захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого өмнөх оныхоос 7.1 тэрбум төгрөг буюу 5.9 хувь өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийтийн хоолны салбарын орлого 2021 оны 11 дүгээр сард 75.2 тэрбум төгрөг, 12 дугаар сард 91.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 16.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.