Долоон хүний амь насыг аварсан залууг ОБЕГ-ын жуухаар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-07-28 10:08:29

Долоон хүний амь насыг авран хамгаалсан сумын харцага Лхагвасүрэн овогтой Буяннэмэхийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Жуух бичгээр шагнав. 

Архангай аймгийн Тариат сумын Алтай баг руу явж байсан Старикс маркийн 55-82 УБУ улсын дугаартай автомашин Тариат сумын Мөрөн багийн нутаг Чулуут голын Хүрмийн гармаар гарч байгаад усанд сууж, иргэдийн амь нас аюултай байдалд орсон байна.

Тус машинд гурван хүүхэд, дөрвөн том хүн байсан аж. Улмаар иргэд машиныхаа дээвэр дээр гарч суусан байсныг Мөрөн багийн иргэн Л.Буяннэмэх уснаас гаргаж, тэдгээр иргэдийн амь насыг нь авран хамгаалжээ.

Иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Л.Буяннэмэхэд Онцгой байдлын албаныхан талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн аж.

Б.Туул

Холбоотой мэдээ