Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд ажиллах мэргэжилтэй ажилтныг бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барих ажлын хүрээнд төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох мэргэжилтэй ажилтныг бэлтгэх бодлогыг Дорноговь аймаг баримталж байна.
Хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Дорноговь политехник коллежтэй хамтран 18-35 насны 105 залууг хоёр сар танхимаар, гурван сар дадлага сургалтад хамруулж, нийт таван сарын хугацаанд замчин, вагон үзэгч-засварчны мэргэжил эзэмшүүлэхээр болжээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь Мандах, Хөвсгөл, Хатанбулаг зэрэг сумын
нутгаар дамжиж Ханги хилийн боомт хүрнэ.Тиймээс эдгээр сумын хөгжил дэвшилд
төмөр замын бүтээн байгуулалт онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж албаныхан мэдээлэв.