ТЕНДЕРИЙН УРИЛГА

Монголын мэдээ | НИЙГЭМ
ariunbold@montsame.mn
2022-05-02 09:46:42

Огноо: 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр


Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх ажил


Тендер шалгаруулалтын дугаар: ЭХТ-001/2021


Эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлын битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерт оролцогч нь тендерт оролцох хүсэлтээ албан бичгээр tender@tttpp.mn цахим хаягт илгээх бөгөөд тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 3,000.0 ам.доллараар худалдан авч тендерийн баримт бичгийг урилгад заасан хаягаас авна. 


Тендерт оролцогч нь албан бичигт холбоо барих итгэмжилсэн хүний нэр, холбоо барих утасны дугаар, цахим хаяг /монгол улсын цахим хаягнаас саадгүй хүлээн авах, илгээх цахим шуудан/-ийг тодорхой тусгасан байна.


Тендерийн баримт бичгийн үнийг “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн ХААН банк дахь 5038 999 444 тоот харилцах дансан /swift code: AGMOMNUB/-д шилжүүлнэ. 


Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12.00 цаг-т нээнэ.


Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Монгол Улс, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “Их Монгол Улс” гудамж, Сакура Тауэр, 902 тоот

Утас: +976 78110003

Вебсайт: www.tttpp.mn

Цахим хаяг:  tender@tttpp.mn

Холбоотой мэдээ