Юн Сок Ёл Гадаад, Дотоод хэргийн сайд нарыг томилжээ

ДЭЛХИЙД | Улс төр
khulan@montsame.gov.mn
2022-05-12 12:25:22

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Гадаад хэргийн сайд Пак Жин, Дотоод хэргийн сайд Ли Сан Мин нарыг пүрэв гарагт томилсон талаар Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.


Эдгээр томилгоо нь өнөө орой товлоод буй Юн Сок Ёлын Засгийн газрын анхны хуралдааны ирцийг бүрдүүлэхэд шаардлагатай ажээ.


Пак Жин нь эрх баригч Иргэний хүч намын хууль тогтоогч бол Ли Сан Мин нь Авлигатай тэмцэх, иргэний эрхийн комиссын дэд даргаар ажиллаж байжээ. 

Холбоотой мэдээ