“Наадам экспо-2022” үзэсгэлэн-худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-01 14:00:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг угтсан уламжлалт “Наадам экспо” үзэсгэлэн-худалдаа “Мишээл экспо”-д өнөөдөр эхэллээ. 


Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, шинээр гарч буй ААН-ийн бүтээгэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, иргэд наадмын бэлтгэлээ нэг дороос бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн-худалдаа 5 өдөр үргэлжлэх аж.


“Наадам экспо” үзэсгэлэн-худалдаагаар үндэсний хувцас, гоёл чимэглэл, мөн аяллын хэрэгсэл борлуулж, урлагийн тоглолт, залуучуудын дунд уламжлалт наадгайн тэмцээн зэрэг наадамчин олонд зориулсан олон сонирхолтой үйл ажиллагаа, хөтөлбөр бэлджээ. Тодруулбал, үзэсгэлэн-худалдааг зорьж ирсэн хүмүүс 800 жилийн өмнөх Хархорум хотоор виртуал орчинд аялах боломжийг бүрдүүлжээ. Үзэсгэлэн-худалдаагаар 50 мянган төгрөгөөс дээш хэмжээний бараа худалдан авбал сугалаанд оролцох эрхтэй, Монгол орны үзэсгэлэнт байгальд аялах азтанг тодруулах аж. 


Холбоотой мэдээ